АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-нд товлоод байна. Дээрх хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүн дотор Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрвөн УИХ-ын гишүүн бий.
Тэгвэл УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг нь Г.Амартүвшин гишүүнийг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад нь нөлөөлж, бусадтай үгсэн хуувилдаж, ээжийнхээ компаниар дамжуулж 33 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас хууль бусаар авсан нь тогтоогдсон тул яллагдагчаар татжээ.
Хавтаст хэрэгт дурдсанаар яллагдагч Хассуурийн Ганхуяг нь өөрийн үүсгэн байгуулсан “Глобал Майнинг Сервис” ХХК-аар дамжуулан хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн 98 хувийн хувьцааг эзэмшиж, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны дарга Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлсөн. Улмаар Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.
Х.Ганхуягийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Хөгжлийн банкнаас зээл авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал О.Батбаатар, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цоожсүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Хууль, эрх зүйн хэлтсийн Зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульч Т.Пүрэвсүрэн, Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмон нартай урьдчилан үсгэж тохиролцон бүлэглэж, тэд нарт “Вертекс Майнинг Партнер ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулагдах 33.000.000.000 төгрөгийн зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, танилцуулгыг шинэчлэн дахин гаргах” гэсэн хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийсэн нь тогтоогджээ.
Түүнчлэн "2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас 2/19/046 дугаартай “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 33,151,574,411 төгрөг болгон нэмэгдүүлж, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан” гэсэн “Барьцаа хөрөнгийн үнэлгээ”-ний тайланг, мөн өдөр 1/19/059 дугаартай “Вертекс Майнинг Партнер ХХК-ийн хэрэгжүүлж буй “ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Төслийн санхүүжилт, зээлийн газрын боловсруулсан зээл олгох саналыг дэмжихэд татгалзах зүйлгүй” гэсэн “Эрсдэлийн дүгнэлт”-ийг, Хууль Эрх зүйн хэлтсээс 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр 2019/74 дугаартай “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох хуулийн шаардлагыг хангаж байх тул төслийг санхүүжүүлэх нь хууль зүйн хувьд боломжтой байна” гэсэн “Хууль зүйн дүгнэлт”-ийг Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу шаардлага хангасан байдлаар гаргуулж, 2019 оны арванхоёругаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн Удирдлагын хорооны ээлжит бус хурлаар дээрх танилцуулга, дүгнэлтүүдийг хэлэлцүүлж, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд 33.000.000.000 төгрөгийн зээл олгохыг дэмжин, Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрөл авахаар Зээлийн Удирдлагын хорооны 2019/115 дугаартай дүгнэлт гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд дээрх 2019/115 дугаартай Зээлийн удирдах хорооны дүгнэлт”-ийг танилцуулж, уг хурлаар “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд 33.000.000.000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн 80 дугаартай тогтоол гаргуулжээ.
Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Вертекс Майнинг Партнер” ХХК-тай “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай “33 тэрбум төгрөгийг, жилийн 12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай олгох” зээлийн гэрээ байгуулж, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг баталсан боловч зээлийн санхүүжилтийг “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд түргэн хугацаанд олгох зорилгоор, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Б-244 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар “Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмонд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажил, үүргийг хавсран гүйцэтгэх” эрхийг хууль бусаар олгосон байна.
Улмаар Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмон нь гүйцэтгэх захирлаас эрх олгосны дагуу Төслийн санхүүжилт. зээлийн газрын захирлын эрх, үүргийг хавсран гүйцэтгэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай “Зээлийн гэрээ"-ний хавсралтаар баталсан “Зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т “2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох” гэсэн өөрчлөлтийг оруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 80 дугаартай тогтоол болон “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай зээлийн гэрээнд заасан “Зээлдэгчээс барьцаа хөрөнгийг банканд барьцаалж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх” гэсэн нөхцөлийг зөрчиж, “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн Хөгжлийн банканд барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцааны хөрөнгөөс 29 526,450,213.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажиж, 3,473,549,787.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй байхад, 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 33,000,000 000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг бүрэн олгож, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 33.000.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Сэтгэгдэл ( 14 )
хассуурийн Ганхуяг гэж нэг нам нам дамжсэн улс төрийн тогтсон үзэл баримтлалгүй , шуналдаа хөтлөгдөж мөнгөний төлөө төрийн болон банкны албан хаагчидтай үгсэн хуйвалдаж хор найруулж хууран мэхэлж хулгй хийх бузар үйлдэлдээ гаршисан новш олон хүнд гай болж байна, өөрийн эрх ашгийн төлөө өрөөл бусдыг хөлдөө чирсэн новшийг УИХ-эргүүлэн татах нь зөв,
Зээл олгохыг зөвшөөрдөг нь ТУЗ-н зөвлөл биздээ. ТУЗ-н даргаа, хорооны гишүүдээ шийтгэхгүй байгаа нь хачин юмаа. бас зээлийн шаардлагыг нь зөвшөөрсөн олон албаны даргыг цуг шийтгээч. Гэхдээ шийтгэх боломжгүй биздээ. яагаад гэвэл зээлээ төлсөн. цаг хугцааандаа. Энэ 3 гишүүн банкны тухай хууль санаачилсан болохоор банкны эздийн шаардлагаар АТГазар ингэж нухчин дарах гэж оролдож байна. УИХ-н гишүүд үргэлж банкны эздийн нууц гүйцэтгэгчид байсаар ирсэн. Банкын эздээс байнга хахууль авдаг. тиймээс ард түмэн минь ядаж аль ч талд оролгүй, зөвхөн үнэнийг л хай.
Ээжтэй нь цуг шоронд хатаа
Хулгай луйвартаа ээжийгээ оролцуулахгүй байж болдоггүй юмуу ээж нар шуналтай хулгайч төрүүлж байгаагаа мэддэггүйшдээ хайран ээжийг хам хэрэгтэн болгоэ нөгөө нь өвчтэй эхийгээ урдаа барьж ч байх гэждээ гомдож бгаашд
Банкны зээлийг гаргуулна гэж юу байхав дээ. Банкнаас зээл олгох зөвшөөрөл өгсөн нь л буруутай баймаар юм. Зээл аьагч тал ямар ч хүсэлт тавьж болно биз дээ.
Зээлээ төлсөн бол ийм шаардлага байгаа юу?Ихэнхдээ манай дүрэм журам Монгол хүнийг ажил хийлгэхэд дургүй талдаа ,шаардлагагүй бас хоцрогдсон элдэв гох дэгээгээр дүүрсэн байдаг.Энэ гох дэгээ нь ажил хийж байгаа хүнийг буруутгах зорилготой байсаар ирсэн,одоо ийм саадыг арилгаж ажиллах нөхцөлөөр хангах нь зүйд нийцнэ.Сая төмөр замын бүтээн байгуулалтаас Голомтын Баясгаланг гаргаж УБТЗ ХНН-гэх орос Монголын хамтарсан компанид уг ажлыг өгч байгаа нь зарчмын хувьд маш буруу шийдвэр,учир нь Монгол ажил олгогчийг шахаж оросыг оруулж байгаа нь төр Монгол хүндээ ээлгүй байгаагийн илрэл боллоо.
шударга царайлсан луйварчин
ene nogoon zasrahgui luivarchin shde
Zeelee tulsen ni hudlaa bolj taarav uu?
Чааваас Ээж нь зайлуул харвалт өгсөн бололтой ядарсан хөгшин ааваар нь хөтлүүлээд л сүүлийн бараг 3,4 жил яваад бгаа ш тээ. Хусуур Ганхуяг ч ах дүү нар нь ёстой олхиогүй хүмүүс бдаг юм. СӨХ ийн мөнгөө ч өгдөггүй. Хамтарч ажилласан бүх хүмүүсээ хусуурддаг гэдэг.
МӨНГӨ ГЭХЭЭР ТӨРҮҮЛСЭН ЭЭЖИЙГЭЭ БАРЬЖ ИДЭХЭЭС БУЦАХГҮЙ ИЙМ ЦӨӨВӨР ЧОНОНУУД ТӨРД ШУРГАЛЖЭЭ
Г.Амартүвшинг гайгүй гэж бодсон чинь ХХБ-ны 5 хүнийг буруу үйлдэл хийлгүүлж, Хасарын Ганхуягтай яг адил шуналтай, муу хүн байжээ!!!
ГОЛ НЬ ЭНЭ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭГ ШАЛГАЖ ЮУНД ЗОРИУЛАГДСАН БА МӨНГӨ УГААСАН ЭСЭХ, ЗОРИУЛАЛТААР АШИГЛАГДСАН ЭСЭХИЙГ Л САЙТАР ШАЛГАХ ШААРПЛАГАТАЙДАА
Мөнхбат энэ 2 гишүүн төрүүлсэн эхийгээ баллахаа больж үз та нарын шунал ухаан бодлыг ээж нар төрүүлдэггүй