ХАВТАСТ ХЭРЭГ: Б.Найдалаа Хөгжлийн банканд ажиллаж байхдаа 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-нд товлоод байна. Дээрх хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүний нэг нь ХҮН-ын дарга асан Б.Найдалаа юм. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагджээ. 



Хавтаст хэрэгт дурдсанаар: Яллагдагч Бадрахын Найдалаа нь нийтийн албан тушаалтнаар буюу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт “хараат бус байх”, 6.1.5 дахь хэсэгт “хариуцлагатай байх” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж, Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж, 7-д “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино” гэдгийг зөрчжээ.

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын Тав /Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авав/-ийн 5.1.4-т “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бутээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна” гэж, журмын Зургаа /Хуралдаанд хэлэлцэх асуудлыг Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх/-ийн 6.1-д “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэрэн групп” ХХК-аас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14/417 дугаартай Зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын Байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын ЛВ1С банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэрэн групп” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргажээ.

Улмаар Монгол Улсын Хөгжлийн банк болон “Бэрэн групп” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй “Зээлийн гэрээ”-г байгуулж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэрэн групп” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкан дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 44,311,962,051.84 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(122.201.22.90) 2023 оны 03 сарын 30

За тийм байхоо энэ нэг сайн хүн гэж харагдахгүй байсан юм

0  |  0
X(202.126.88.74) 2023 оны 03 сарын 31

Shudarga durd toglson xulgaichiig xuuj yavuul

1  |  0
МАН-н хог сэтгүүлчид(192.82.65.180) 2023 оны 03 сарын 31

Ганцхан Найдалаа биш, ганц хүний зөвшөөрлөөр олгохгүй тул зээлийн хорооны дарга, гишүүд бүгд буруутай шдээ. Бүгд л улсад хохирол учруулсан байхад яагаад хараат бус гишүүн нь гэж. хэзээ ч нэг хүний зөвшөөрлөөр өгөхгүй шдээ. тэр тусамаа хараат бус гишүүний. өөр намын гишүүн гэхээр сонгуулийн өмнө намнах гээд. Улс орныхоо төлөө бичиж байгаа бол тэнцвэртэй мэдээлэл хүргэж, дарга бүх гишүүдийн нэрийг зөвшөөрсөн зээлтэй нь зарлаач.

2  |  2
Зочин (192.82.69.186) 2023 оны 03 сарын 31

Нэг муу хулгайч НҮХ намын дарга ч гэх шиг

2  |  0
уншигч(202.131.254.222) 2023 оны 03 сарын 31

Адгийн шаарууд энэ шуналт балмад үйлдлээ нуун мартагнуулахын тулд нам гээчид шургалан ардчилал ярьж олны самуун толгойг хөөсрүүлэн угааж олон жилийн нүүрийг үзлээ Одоо төр эднээс цэвэрлэгээ хийн салж ард түмэнд тэгш боломж олгох гэжбуй үр дүнд хүрээсэй билээ

2  |  1
Зочин(64.119.24.253) 2023 оны 03 сарын 29

Энэ нам даанч гишүүдийн тоог нэмэх гээд зүтгээд байсны цаад учир нь тайлагдаж байх шиг байна даа\n

0  |  0
энэ үнэн(192.82.75.187) 2023 оны 04 сарын 04

БЭРЭНТЭЙ ХОЛБООТОЙ БҮХ ХҮН ЯЛ ЭДРЛЭХ ЁСТОЙ. ТЭДГЭЭР ХҮМҮҮС БҮГД ТЭР ЗЭЭЛЭЭС ХУВЬ ХҮРТЭЭД ОДОО ТЭР БЭРЭН НЬ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ИДЭЖ УУСАН ЮМ БИЛЭЭ

1  |  1
М(192.82.90.164) 2023 оны 03 сарын 29

Ийм хүмүүс намын дарга болоод улс орон самраад удлаа даа

2  |  0
ццц(202.70.34.89) 2023 оны 03 сарын 29

иргэд бие биеэсэ сая төгрөг зээлээд өгч чадахгүй удвал цагдаад өгөөд залилан- Шууд шорон -дээрэс нь интернет-р баахан бичүүлнэ , Эд нар яахараа хэдэн тэр бумаар Тансаглаад идэж уух эдэлж хэрэглэх бол аймаар тансаг Хүүхэд авгай нар нь -Хүний хүүхдүүдийг доромжлоод

0  |  0
Top