Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-нд болно. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ нь Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татагдаад байгаа юм. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг бусадтай хамтран үйлджээ.
Хавтаст хэрэгт дурдсанаар: Яллагдагч Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ нь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банкны байранд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба, гишүүн Б.Баттулга, Б.Махбал, О.Хуягцогт, хараат бус гишүүн Ж.Оюунчимэг, О.Банзрагч нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ.
Тэд Зээлийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/19 дугаартай дүгнэлтээр ирүүлсэн “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжпийн банкны дүрэм’’-ийн 11.4-т заасан “Төлөөлөн удирдах зөвлөл зээл авах, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийн 0 6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргах болон гүйцэтгэх захирал төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргахад тус тус энэ дүрмийн 11,3-т заасан дүгнэлтийг үндэслэнэ” гэснийг зөрчсөн байна.
Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн шинжилгээний санал, дүгнэлт, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/17/022 дугаартай Эрсдэлийн дүгнэлт, Хяналт шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/19 дугаартай Хууль зүйн дүгнэлт, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 1 дүгээр хавсралтад заасан “Зээлдэгч болон төсөл санаачлагч нь тухайн үйл ажиллагааны салбарт туршлага, чадвартай, эрх бүхий, мэргэшсэн байх бөгөөд сайн компанийн засаглалтай байна. Зээлдэгч нь төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд төсөл нь нийгэм эдийн засгийн үр бүтээмжтэй байхыг шаардахын зэрэгцээ төслийн зээлд Техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэлтэй гаргасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад төдийлөн удаагүй (үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа), бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай,. зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д заасан “энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” шаардлагыг хангаагүй буюу мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох тооцоололтой, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй байна.
Үүнээс гадна актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 (хорин есөн сая хоёр зуун мянга) хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн санал өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны Гүйцэтгэх захиралд зээл олгох зөвшөөрөл олгосон үйлдлээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаар тушаалын дагуу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 ам.долларыг, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А-111 дугаар тушаалын дагуу 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3,404,000 ам.долларыг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/320 дугаар тушаалын дагуу 7,560,970 ам.долларыг тус тус “Монгол драй милк” ХХК-д олгох нөхцөлийг бүрдүүлж, “Монгол драй милк” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Монгол Улсын Хөгжлийн банканд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож, яллагдагчаар татагджээ.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл ( 4 )
Дүү нь ахыгаа түлхэж хаячаад зугтаасан гишүүн асан мөнхбат ээжийгээ барьж өгөөд зугтсан эднийг эр хүн гэж хэлэхүү
Хуурай сүүний Д Бат-Эрдэнэ гэж их явдалтай нөхөр байгаа шүү!!!
Батзандангийн ах нар гэж муухай өлөн, шуналтай хүмүүс байдаг юм байна лээ
Ах дүү 2 хулгайч бнаа. Одоо буудаж алсан ч багадна. Бүх хөрөнгийг нь хураа