Буриадын Улаан-Үд хотын Николай Бестужевийн нэрэмжит Драмын театрын жүжигчин Артур Шувалов тоглолтын дараа тайзан дээр үзэгчдийн өмнө судсаа зүсэж, амиа хорлохыг завдсан хэрэг гарлаа.
Артур үзэгчдэд түүнийг Украин дахь дайныг эсэргүүцсэн гэх шалтгаанаар ажлаас нь халах гэж бүтэн жил оролдсон тухай хэлжээ.
Тус театрын уран сайхны удирдагч Сергей Левицкийг нэг жилийн өмнө дайныг эсэргүүцсэн хэргээр ажлаас нь халсан аж. Учир нь жүжигчид театрын хананд өлгөөтэй байсан Z үсэгтэй зурагт хуудсыг хуулан хаясан байжээ. Шинэ уран сайхны удирдагч Дьяченко “Жүжигчин бол биеэ үнэлэгчтэй адилхан. Одооноос жирийн хүмүүст ойлгогдохоор энгийн жүжиг тавина” гэж хэлсэн нь театрт бас маргаан дагуулжээ.
“Театр Изнанка” жүжгийн дараа жүжигчид үзэгчдийн өмнө бүгд гарч, ёсолсон ба энэ үед Артур Шувалов “Бүтэн жил намайг шахах гэж оролдож байна. Эхнэрийг минь театраас хэдийн халчихсан. Би ийм байдалтай эвлэрмээргүй байна. Гэвч надад тэмцэх хүч чадал үлдсэнгүй. Надад өөр арга алга. Би ядарч байна. Жүжигчдийг биеэ үнэлэгчтэй харьцуулахыг сонсмооргүй байна. Манай үзэгчид ухаантай, сонгодог бүтээл үзэж, ойлгох ухаантай хүмүүс. Миний үхэлд уран сайхны удирдагч Вячеслав Михайлович Дьяченко, театрын захирал Наталья Николаевна Светозарова нар буруутай” гэж хэлээд, гараа зүссэн байна.
Үзэгчид эхлээд жүжигчилсэн тоглолт гэж бодож байсан ч жүжигчид сандран, түргэн тусламж үзүүлснээр Артурын амийг аварч чаджээ.
Артур Шуваллов энэ сарын 3-нд Украинаас эргэж ирсэн дайчдын өмнө тавих тоглолтод оролцохоос татгалзаж байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ жүжигчин үзэгчдээ ингэж шоконд труулах ёсгүй, дайн эсэргүүцсэн ч театрт сайн сайхныг мэдрэх гэж ирсэн үзэгчээ хүндлэх ёстой, тэнэг буриад
Oros dotroo hetsuu bgaa gej duu heleed bsan unen l um bn.