Канадын алдарт дуучин Селин Дион 14 хүүхэдтэй айлын отгон хүүхэд. 1981 онд түүний авьяасыг менежер, ирээдүйн нөхөр Рене Анжелил нь нээж, эхний дууг нь санхүүжүүлэхийн тулд байшингаа барьцаанд тавьж байжээ.
1988 онд Селин Швейцарыг төлөөлөн, Евровидение уралдаанд түрүүлж, од болсон юм.
Америкийн хөгжмийн зах зээлд орохын тулд тэр англи хэл сурч, шүдээ янзлуулсан юм. 1990 онд гаргасан Unison цомог нь АНУ-д олсон анхны амжилт нь байлаа.
1991 онд “Араатан ба гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн киноны дуугаараа Оскар, Грэмми шагнал авсан юм.
1994 онд Дион өөрийн менежер Ренетэй гэрлэж, Канадын телевиз хуримыг нь шууд дамжуулан үзүүлж байв. Хосуудын насны зөрүү 26 байлаа.
1997 онд "Титаник" киноны My heart will go on дуу түүнд Оскар, Алтан бөмбөрцөг, хоёр Грэмми шагнал авчирлаа.
2001 онд хүү Рене-Шарль, 9 жилийн дараа ихэр Эдди, Нельсон мэндэллээ.
Рене Анжелил 2016 онд өвчний улмаас насан эцэс болсон. Хайртай хосууд хамтдаа 28 жил амьдарсан байв.
Одоо Селин Дион булчингийн агшилт хэмээх хүнд өвчинтэй тэмцэж байна.
Сэтгэгдэл ( 0 )