CNN I Яагаад 2023 онд Монголд зочлох ёстой вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Газарзүйн алслагдмал байршил, зуны улирал нь богино зэргээс шалтгаалан Монгол Улс жуулчдын анхаарлаас ангид байсан үе байлаа. Харин тус улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх бодлогын хүрээнд Олон улсын жуулчдад хилээр нэвтрэх нөхцөлийг хялбаршуулж, дэд бүтцээ сайжруулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Тиймээс Монголд зочлох хамгийн таатай цаг хугацаа 2023 онд тохиож байна.  

CNN агентлаг олон улсын жуулчдад удаан мөрөөдсөн Монгол орныг зорих аяллаа төлөвлөж эхлэх шалтгаануудыг нэрлэжээ. 

Визгүй зорчих орны жагсаал уртассаар 

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласан. Энэ хүрээнд Монгол Улсад визгүй зорчих орны жагсаалтдаа нэмж 34 орныг багтааснаар, эдгээр улсын иргэд 2025 оныг дуустал Монголд визгүй аялах боломжтой болжээ. Дани, Франц, Грек, Итали, Норвег, Испани, их британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсыг шинээр оролцуулаад өдгөө дэлхийн 61 улсын иргэд Монголд виз авалгүй аялах боломжтой болов. 

650 сая ам.долларын өртөгтэй шинэ нисэх онгоцны буудал үүдээ нээв
 


Олон жил хойшилсны эцэст шинээр баригдсан Чингис хаан олон нисэх онгоцны буудал 2021 оны зун нээлтээ хийсэн. Жилд гурван сая зорчигчид үйлчлэх, 500 онгоц буулгах хүчин чадалтай шинэ нисэх онгоцны буудал нь аялал жуулчлалаа хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтын нэг хэсэг юм. 
“EZNIS Airways” компани тус нисэх онгоцны буудал ашиглалтад орсноос хойш Хонконг руу хийх хямд нислэгээ дахин сэргээснээс гадна АНУ руу нислэг үйлдэх асуудлаар яриа хэлэлцээ хийж байна. 

Орчин үеийн шинэ музей

Саяхан нээгдсэн Чингис хаан музей нь Монголын баялаг түүхийг шинээр эргэн харахыг санал болгож байна. Хоёр мянга гаруй жилийн түүхийг өгүүлэх 10 мянга гаруй үзмэртэй тус музей монголчуудын түүх, тэдний бүтээж, хожим нь алдсан эзэнт гүрнээр аялах боломж олгож байна. Найман давхрыг эзэлсэн үзмэрүүдээс гадна байнгын болон түр үзэсгэлэнгийн найман танхимтай. Хөтөч, тайлбарлагчтай аялал нь амралтын өдрүүдэд 10.00-16.00 хооронд үнэгүй. 

Коачелла наадамд барих Монголын бэлэг
 


Дэлхийн хамгийн томд тооцогдох говь нутгийн зүрхэнд хөгжмийн наадам, инстоляци буюу өрөг урлагийн бүтээлийн үзэсгэлэн үзнэ гэж Монголыг сонирхсон ихэнх хүмүүсийн санаанд хамгийн сүүлд орж ирэх байх. Гэвч энэ бодлыг тань хөгжийн “Playtime”, “Spirit of Gobi”, “INTRO Electronic Music Festival” наадам болон “Kharkhorum 360 Visual Art & Music Experience” үзэсгэлэн өөрчлөх нь дамжиггүй. 

Монголын шилдэг рэппер, хамтлаг, үндэсний дуу хөгжмийн уран бүтээлчдийг олон улсын хөгжмийн хамтлаг, DJ, хөгжимчдтэй хамт нэгэн тайзан дээр цуглуулдаг Монгол Улсыг дутуу үнэлсэн хөгжим сонирхогчдын буруу гэдгийг ойлгуулна. 

Зуун жилийн албан ёсны түүхтэй 

Наадам Монгол Наадам хэзээнээс л тус улсад зочлох хамгийн том шалгаан байсаар ирсэн. Гэхдээ энэ жил Наадмыг хэзээ хэзээнээс илүү үзэх ёстой. Учир нь тус наадам 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Наадмын түүх Чингис хааны үеэс улбаатай ч Монгол Улс 100 жилийн өмнөөс албан ёсоор үндэсний баяр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Улаанбаатар хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэдэг Наадам Чингис хааны үеийнхээс илүү сүрлэг, өнгөлөг болсон нь мэдээж. Долоодугаар сарын 11-нд болох Наадмын нээлтийн тасалбар олж авах нь харин хамгийн хэцүү. 

Монгол маягийн сур харваа
 


Нэргүйн Алтанхуяг тэргүүтэй шилдэг харваачид, түүний байгуулсан Намнаа академийн ачаар Монгол Улсад морьт харваа дахин сэргэж байна. Намнаа клубт сонирхогчид монгол сурын харвааны үндсэн арга техникийн сурсны дараа моринд мордож, шинээр сурсан мэдлэгээ шинэ түвшинд гаргана. Зуны саруудад клубийн гишүүд үзэгчдэд зориулан сонирхолтой шоу долоо хоног бүр зохион байгуулдаг. Ур чадвар шаардсан энэ спортоор хичээллэхийг хүссэн хүмүүст зориулж мөн нэг өдрийн сургалт мөн явуулдаг.

Монгол уран бичлэг

Сүүлийн жилүүдэд монголчууд үндэсний бичгээ идэвхтэй сэргээж байна. Энэхүү агуу соёлын өвийн талаар илүү ихийг мэдэхийн тулд Хархорин хотын Монголын уран бичлэгийн Эрдэнэсийн хүрээ төвд очин, уран бичээс Самандбадраагийн Тамирыг сураарай. Тэнд очихдоо Тамирын бүтээлийг дэлгэсэн гэрүүдээр орохоо мартуузай.

Эх сурвалж: CNN
 


 

Top