Нөөцийн махыг 1 кг-ыг нь 8300 төгрөгөөр борлуулна

2023 оны 04 сарын 07

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй.

Тэгвэл өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, бүх нийтийн их цэвэрлэгээний талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байна. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна” хэмээв. Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Өнгөрсөн хугацаанд 180 тонн гаруй мах борлуулсан нь бэлтгэсэн нийт махны 2.4 хувийг эзэлж байна.
 

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна. Үнийн хувьд бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байгаа юм. Мөн өргөтгөсөн худалдаанд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах байгаа” гэлээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

Дүүрэг

Хороо

Хаяг, байршил

Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр

IV.08

IV.09

1

Баянгол дүүрэгт-4

1

Угсармалын шар 46, 48, 49-р байрны дунд талбайд

 -

 +

2

5

5-р хорооны байрны гадна талбай

 +

 -

3

13

"Хишиг" төвийн гадна талбай

 -

 +

4

24

Алтай хотхон

 +

 +

5

Баянзүрх дүүрэгт-4

3

"Сансар" худалдааны төвийн гадна талбайд

 +

 +

6

4

Жуковын талбай

 +

 +

7

11

Улиастайн гүүрний наана

 +

 +

8

23

Улиастайн эцсийн автобусны буудал                               

 +

 +

9

Чингэлтэй дүүрэгт-3

2

Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд

 +

 +

10

14

"Далайхүү" худалдааны төвийн гадна талбай

 +

 +

11

15

Хайлааст 84 автобусны буудал

 +

 +

12

Сүхбаатар дүүрэгт-3

11

Хангай хотхоны гадна талбай

 +

 +

13

13

"Арви" худалдааны төвийн гадна талбай

 +

 +

14

18

"Бэлх" худалдааны төвийн гадна талбайд

 +

 +

15

Сонгинохайрхан дүүрэгт-3

12

Саппоро-Миний дэлгүүрийн зүүн талд

 +

 +

16

25

Зүүн салааны хуучин эцэст

+

 +

17

34

Орбитын тойрог "Тунгалаг" төвийн үүдэнд

 +

  -

18

 Хан-Уул дүүрэгт-4

7

Яармагийн хуучин эцэс

 +

 +

19

10

Төрийн банкны хажууд

 +

 +

20

15

"Эко" хүнсний захын урд талбайд

 +

 +

21

20

"Лавай" худалдааны төвийн гадна талбайд

 +

 +

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top