Фото: Мадонна хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 16

Их Британийн шар хэвлэлүүд дуучин Мадонна гоо сайхны мэс заслаар өөрчлөгдсөн төрхөөсөө салж, хуучин, ориг төрхдөө эргэн орох гэж байна гэж мэдээллээ. Харин гоо сайхны мэс заслын мэргэжилтэн шинжээч нар жинхэнэ төрхөө эргүүлэн авна гэдэг огт боломжгүй зүйл гэж үзэж байна. Ингээд 1958 онд төрсөн поп хатагтайн зүс царайны өөрчлөлтийг хамтдаа харцгаая.

1980-аад онд Мадонна ийм царайтай байжээ.

1990 оны эхээр тэр тавиад оны Монро, Эва Перон нар шиг шар үст бүсгүйн дүртэй болсон.

1997 оны Ray Of Light цомгоороо Мадонна хиппи дива болон хувирсан юм.

50 нас хүрснээсээ хойш мэс ажилбар хийлгэж байгаа нь мэдэгдэж эхэлсэн.

Гэхдээ л энэ зууны эхлэл үед Мадонна жинхэнэ царайгаа хадгалан үлдсэн байв.

20 жилийн өмнө тэр үзэгчдийн өмнө будаг шунхгүй гарах үе ч байсан.

2005 онд номынхоо нээлт дээр.

2010 оны эхээр тэр гэнэт “залуужиж”, үрчлээ нь арилан, уруул нь бөмбөгөр болсон.

Өнгөрсөн арван жилийн дунд үеэс ботокс, филлер хэрэглэж байгаа нь илт болж ирсэн.

Мадонна 2016 онд.

Царайндаа туршилт хийхийн зэрэгцээ залуучуудын хувцасны загвар гаргаж байв.

2020 он гэхэд тэр огт өөр болж ирсэн.

Сэтгүүлчид түүний гадна төрх эрс өөрчлөгдсөнийг тэмдэглэж байлаа.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр 64 настай Мадонна хуучин царайндаа эргэн орох нь боломжгүй зүйл гэнэ.

2023 онд Мадоннагийн өөрчлөлт хүн айлгах хэмжээнд хүрсэн юм. Тиймээс тэр гоо сайхны өөрчлөлтөө арилгах гэж шийдсэн гэдгээ мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top