Хөгжлийн банкны хэргийн ШҮҮХ ХУРАЛДААН эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.04.17/ "Улаанбаатар" чуулгын байранд эхэллээ. 

Өнгөрөгч хоёрдугаар сард тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлд зааснаар хавтаст хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. 

Өмгөөлөгч нарын зүгээс хэргийг түдгэлзүүлэх, үндсэн хуулийн цэцэд байгаа маргаантай холбогдуулан хойшлуулах, прокурорын гаргасан алдаа буюу тоо баримт, үг үсэгт засвар оруулах, нэр бүхий яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад эрх зөрчигдсөн, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг харьяа шүүхэд шилжүүлэх гэх хүсэлтүүд ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж ийнхүү шүүх рүү шилжүүлээд байгаа юм. 

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Болдбаатар даргалж байна. Өнөөдрийн хуралд яллагдагчаар татагдсан 80 хүний 79 нь хуралд ирээд байгаа бол дөрвөн хуулийн этгээдийн гурав нь иржээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top