Алла Пугачева төрсөн өдрөө эх орноосоо алсад тэмдэглэлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17


ЗХУ, ОХУ-ын хамгийн алдартай дуучин бол Алла Пугачева гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Алла энэ сарын 15-нд 74 нас хүрлээ. Тэр төрсөн өдрөө эх орноосоо алс хол Израилд тэмдэглэж байна. Украин дахь цэргийн тусгай ажиллагааг эсэргүүцсэн, дайны эсрэг уран бүтээлч болгоныг гадаадын тагнуул хэмээн нэрлэж байгаад бухимдсан алдарт од гадаадад амьдарч байгаа. ОХУ-д зарим нэг хүмүүс Аллагийн Ардын жүжигчин цолыг хураан авах санал дэвшүүлж байгаа ч Алла бол АЛЛА. Дайн эхэлснээс хойш гадаадад гарсан дуучдыг ад үзэх кампанит ажил Орост болж байгаа ч Аллад төрсөн өдрийн мэндийг орос одод ихэнх нь хүргэжээ.

Аллагийн охин Кристина Орбакайте төрсөн өдрөөр нь ээждээ зориулан “Алла дуулсаар байх болно” дуу зохиосноо хүргэсэн.
 


Дуунд "Тэнгэрээс чулуу унасан ч Алла дуулна, Жигүүр даль нь шатсан ч Алла дуулсаар байх болно” гэх зэргээр ээжийгээ дэмжсэн байна.

Мөн Оросын алдартай хөтлөгч, шоумен Иван Ургант Пугачевагийн “Я не могу без тебя” дуугаар давер хийж, төрсөн өдрийн мэнд хүргэжээ.
 


Ингээд агуу Алла Пугачеваг энэ өдөрлөгт хүргэсэн амьдралын дүрмийг нь танилцуулъя.

 “Хүмүүсийн анхааралд байхыг багаасаа хүсдэггүй байлаа. Зураг авхуулахыг ч хүсэхгүй. Тийм болохоор сургуульд намайг “зэрлэг хүн” гэж хочилдог байсан”

“Би гурван удаа гэрлэсэн, бүгдэд нь аз жаргалтай байсан. Харин нөхрүүд минь аз жаргалгүй байлаа. Учир нь би тэднийг тайзныхаа золиос болгосон юм”

“Ярилцлага бол нүглээ наманчилж байгаа хэрэг биш гэдгийг бүү март”
 


“Намайг бөмбөгдөж, шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Надаас өөр сул дорой хүн байсан бол үхчих байлаа шүү дээ”

“Урлагийн ертөнцөд ухаан жолоогүй амьдарч тэнэг хүн л чадна”

 “Хүмүүсийг хайрлахын тулд тэдэнтэй харьцахгүй байх хэрэгтэй”

“Шүүмжлээд л байх юм. Тэгвэл намайг урт банзалтай, даруу, ичимхий охин байхад яагаад хэн ч алга ташин, хашхирдаггүй байсан юм бэ”

“Хоолны олон л дэглэм барьж байлаа. Хамгийн гол дэглэм бол бага гударч, их хөдлөх”
 


“Эмэгтэйчүүддээ хэлэхэд та нар минь эрчүүдийг тоглоом наргиан мэт хүлээж ав. Тэгвэл бүх юм сайхан болно”

“Эмэгтэй хүн болгон жүжигчин. Харин муу жүжиглэсэн нь амьдралд ялагддаг”

 “Чамд үнэнийг л хэлдэг хүмүүсийн үгийг сонсож бай”

“Хүнд дээрэлхүүлэхгүй байх хэмжээний мөнгө байхад л хангалттай”

“Би шударга хүн болохоороо худал ярьж чаддаггүй. Тийм болохоор хэвлэл мэдээлэлтэй харьцдаггүй юм”

“Хэрэв чи өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй”

“Хэрэв танил чинь баян, алдартай болчихвол түүнтэй дахин танилцах хэрэг гардаг”
 


“Миний төлөө эрчүүд ямар гавьяа байгуулж байв гэж үү? Тэд надтай гэрлэсэн”

“Ямар ч хайр дурлалтай учрахгүй байснаас бүтэлгүй дурлаад зовж явах нь дээр”

“Эр хүний төлөө бүхнээ хаяна гэж үү? Намайг бүх юмаа хаяхыг шаарддаг ямар тэнэг эр вэ? Харин тэнэгийн төлөө би бүх юмаа хэзээ ч хаяхгүй”

“Чамд хайргүй хүнээс бүү ай. Харин хайртай юм шиг царайлж байгаа хүнээс ай”

“Нэгдэн нийлсэн хайраас хүүхэд төрдөг, харин нийлээгүй хайраас дуу төрдөг”
 


“Нэгдүгээрт би сайхан, хоёрдугаарт туранхай биш, гуравдугаарт... ер нь надад дөрөвдүгээр, тавдугаар ч байгаа. Тэгэхээр би бас юмтай хүн”

“Амьд домог гэдэг үг надад таалагддаггүй. Домог гэхээр нэг л хүйтэн хөндий, тэгээд ч үхсэн хүн мэт. Тэгснээ одоо болтол амьд байна гэж байгаа юм шиг”

“Таны дуу хөгжмийг сонсож өссөн гэдэг үгээ март. Миний дуун дээр өссөн бол миний дуун дээр үхнэ шүү”

 “70 нас бол хөгшрөл, доройтол гэж хүмүүс боддог. Миний хувьд зүгээр л тоо”

“Би ухаантай эмэгтэй, үүнийгээ нуухад маш хэцүү байдаг”
 


“Шидэт саваа байвал юу хүсэж дохих вэ гэж үү? Тэр саваагаар хэдэн новшийг л зодох байсан байх даа”

 “Ертөнц сөнөнө гэж айлгаад байх юм. Харин би ертөнц эхлэхийг хүлээгээд байдаг”

“Сайн хөгжмийн зохиолчид ч сайн, муу янз бүрийн дуу хийдэг. Сайныг нь би дуулдаг”

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.82.211) 2023 оны 04 сарын 20

Манай хулгайчууд шиг гадаадад хорогдож байгаад үхэх нь дээ

3  |  0
Муу(192.82.85.13) 2023 оны 04 сарын 18

Сайн дуучин байсан маш муухай хүн

0  |  1
Zochin(175.223.19.250) 2023 оны 04 сарын 19

Gaihaltai duuchin, gundashgui avyastan

1  |  1
Irgen(59.153.114.254) 2023 оны 04 сарын 18

Gaikhaltai duuchin

1  |  1
zochin(71.239.25.243) 2023 оны 04 сарын 19

chavgants uheegui yumuu.

1  |  3
Үнэн үг вэ(202.126.90.50) 2023 оны 04 сарын 21

Чамд хайргүй хүнээс бүү ай. Харин хайртай юм шиг царайлж байгаа хүнээс ай”

9  |  1
к(66.181.185.36) 2023 оны 04 сарын 19

Тэр ийм болоод л одоо ч гайуулж ханахгүй байгаа юм даа

7  |  1
Top