Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр эхэлж, оройн 20.00 цагт завсарласан.
Өнөөдөр шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдрийн хуралдааны үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах, зарим хэргийг тусгаарлах, гэрчүүдийг байлгах зэрэг санал гаргаж байв. Түүнчлэн уг шүүх хуралдаан нь олон яллагдагчтай, удаан хугацаанд үргэлжлэх учраас товлогдсон шүүх хуралдаануудыг өдрийн цагаар буюу 08.30 цагаас 18.00 цаг хүртэл үргэлжлүүлэх саналыг мөн гаргасан юм.
Сэтгэгдэл ( 0 )