ХӨГЖЛИЙН БАНК: Шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр эхэлж, оройн 20.00 цагт завсарласан. 

Өнөөдөр шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өчигдрийн хуралдааны үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах, зарим хэргийг тусгаарлах, гэрчүүдийг байлгах зэрэг санал гаргаж байв. Түүнчлэн уг шүүх хуралдаан нь олон яллагдагчтай, удаан хугацаанд үргэлжлэх учраас товлогдсон шүүх хуралдаануудыг өдрийн цагаар буюу 08.30 цагаас 18.00 цаг хүртэл үргэлжлүүлэх саналыг мөн гаргасныг шүүх бүрэлдэхүүн зөвшөөрсөн юм .

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.86.25) 2023 оны 04 сарын 19

Энэ жүжигийн билет хаана зарж байна үзэх юмсан

1  |  0
Top