ОХУ-ын Эрхүү хотын уран сайхны музейд энэ сарын 21-нд “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев тэргүүтэй төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийх үеэрээ тавьсан хүсэлтийн дагуу ийнхүү манай уран бүтээлчдийн үзэсгэлэн Эрхүүд зочилж байгаа юм.
Монголын зураачдын эвлэлийн гишүүдийн 50 гаруй бүтээлийг танилцуулах тус үзэсгэлэн тавдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )