Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.04.24/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус дүүргийн шүүгч Б.Батсайхан, А.Мөнхсайхан нар хэлэлцэж байгаа бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаан ажлын найман цагаар үргэлжлэхээр болоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )