Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.
Энэ ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслаад эх орондоо харих юм.
Ташкентын ДАШТ-д өнгөрсөн тэмцээний долоон дэлхийн аварга зодоглоно. Үүнд: Казахстаны Сакен Бибосынов, Софиан Омиха (Франц), Томоя Цүбои, Севонретс Оказава (хоёул Япон), Лорен Альфонсо (Азербайжан), Йоэнлис Эрнандес Мартинес, Хулио Ла Круз (хоёул Куба).
Тэмцээнд АНУ, Герман, Их Британи, Нидерланд, Филиппин, Швед, Ирланд, Польш, Украин зэрэг улсын тамирчид оролцохгүй бойкот зарласан.
Узбекистаны шигшээ багийн дасгалжуулагч Рахматжон Рузиохунов энэ талаар “Эсэргүүцэл зарлаж, Ташкент хотод ирээгүй шигшээ багууд бидэнд ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. АНУ-ын баг гэхэд зөвхөн 80 кг-ын жинд л сайн тамирчидтай. Америкийн баг ирсэн ч өрсөлдөөн үзүүлж чадахгүй байсан. ДАШТ-д 104 орон оролцоно шүү дээ. Хэрэв 104 орон эсэргүүцэл хийгээд 14 орон л оролцож байсан бол байдал өөр байх байлаа. Тэгвэл ДАШТ-ий нэр хүнд, түвшин уналаа гэж хэлж болох байсан. Аравхан орон ирээгүй гээд 104 орон оролцож байгаа тэмцээнд ямар ч нөлөө байхгүй” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Yag uynaas bolood boikotloh bolson uym bol..
Өнөөдөр 14 байгаа ч маргааш хэд болохыг хэн мэдлээ, энэ бол IBA-д өөрчлөлт хэрэгтэй болжээ л гэсэн үг, удааширч цаг алдвал IBA өөрөө эвгүй байдалд орно
amerik metiin ornuud irehgui geed ih yum bolohgui ch de. busad bol boks oligtoi hogjoogui ornuud l bnaa. amerikiin suganii vsuud l bnaa. ezendee taalagdah gej tegej bnaa..
Одоохондоо ямар ч нөлөөгүй мэт харагдаж байгаа ч цаашдаа нөлөөлж л таарах байх даа, ОУОХ олимпын цсонгон шалгаруулалтыг цаашдаа шинэ холбоогоор дамжуулж хийх магадлал өндөр, тэгвэл хүссэн хүсээгүй бүгд IBA-с гарч л таарах байх даа, эсвэл IBA орос ерөнхийлөгчөөсөө салж ОУОХ-той ая эвээ олох хэрэг гарна биз дээ