Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.
Энэтхэгийн боксын холбооноос ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа.
Энэтхэг бүх жинд тамирчин илгээжээ: Говинд Сахани (48 кг), Дипак Бхория (51 кг), Сачин Сивач (54 кг), Мохаммед Хуссамуддин (57 кг), Вариндер Сингх (60 кг), Шива Тхапа (63,5 кг), Акаш Сангван (67 кг), Нишант Дев (71 кг), Сумит Кунду (75 кг), Ашиш Чаудхари (80 кг), Харш Чаудхари (86 кг), Навин Кумар (92 кг), Нарендер Бервал (+92 кг).
Хамгийн алдартай нь 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2013 оны Азийн аварга, Азийн АШТ-ий 3 мөнгө, 2 хүрэл медальт Шива Тхапа юм. Мөн 2016 оны залуучуудын дэлхийн аварга Сачин Сивачийг онцолж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэтхэгүүд их сайжирсан, манайхан бол тэдэнд эн тэнцүү өрсөлдөгч болж чадахаа больсон байх оо