Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.
Сонирхогчдын боксын их гүрэн Кубын шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа. Тэд бүх жинд өрсөлдөх юм.
Кубын шигшээ баг
Алехандро Кларо (48 кг),
Эрислан Ромеро (51 кг),
Йосбани Вейтия (54 кг),
Сайдель Орта (57 кг),
Эрисландис Альварес (60 кг),
Ласаро Альварес (63,5 кг),
Роньель Иглесиас (67 кг),
Хорхе Куэльяр (71 кг),
Йоэнлис Эрнандес (75 кг),
Арлен Лопес (80 кг),
Нельсон Уильямс (86 кг),
Хулио Сесар Ла Крус (92 кг),
Фернандо Арсола (+92 кг).
Жин болгонд шилдэг тамирчин байгаа ч Кубын багаас хамгийн алдартай нь олимпын хошой аварга, дэлхийн таван удаагийн аварга Хулио Сесар Ла Крус юм. Мэргэжилд 2 тулалдаж, 2 ялалтыг хүнд цохилтоор байгуулсан.
Сэтгэгдэл ( 0 )