ХӨГЖЛИЙН БАНК: Шүүх хурал ес дэх өдрөө үргэлжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 9 дахь өдрөө үргэлжилж байна.

Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн дээрх этгээдүүдийн нэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс зарласан билээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар “Модун” ХХК, “Мондулаан трейд” ХХК, “Чингис хаан” банк, “Вертекс майнинг партнер” ХХК-тай холбоотой  шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top