Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.
Тус тэмцээнд Их Британи, АНУ, Ирланд, Чех, Канад, Швед, Шинэ Зеланд, Украин улсууд бойкот зарлан, оролцоогүй билээ.
Харин Украины мэргэжлийн боксын ирээдүй гэгдэж байгаа Василий Чеботарь (13-0, 5 КО) 75 кг-ын жинд Молдавын нэрийн өмнөөс оролцох болжээ.
Сэтгэгдэл ( 0 )