Боксын ДАШТ: Х.Бекнур гэмтлийн улмаас тулалдсангүй

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

Узбекистаны нийслэлд болж байгаа боксын дэлхийн аваргын тэмцээний эхний өдөр 4 тулаан явагдсангүй. Гэмтэл бэртэл, жин гэсэн шалтгаанаар дөрвөн тамирчин рингэнд гарсангүй.

А рингэнд Афганистаны Абдулла Мохаммади, манай Хали Бекнур хоёр гарч ирээгүй тул тэдэнтэй тулалдах байсан Израилын Владислав Ворошилов, Боснийн Дземал Босняк нар дараагийн шатанд шалгарлаа. Манай ОУХМ Бекнур ДАШТ-ий өмнөх бэлтгэл дээр мөрний бэртэл авсан байна.

В рингэнд Эсватини улсын хоёр тамирчин хасагдаж, өрсөлдөгч Албанийн Ани Хаджиллари, Кренар Зенели нар тулаангүй шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.160.111) 2023 оны 05 сарын 02

hvnd jind aimgiin arslan bolchood bga erbolat hed2 orson bz de

0  |  0
wwww(203.17.23.123) 2023 оны 05 сарын 02

гэмтэлтэй байгаад тулалдахгүй байсан юм бол элэнцэгээ хийж очсон юм, \nөөр хүн явуулахгүй

0  |  0
Boxeng(66.181.189.196) 2023 оны 05 сарын 02

Яагаад худлаа мэдээлэл тавиад Х.Бекнур эрүүл байгаа холбооны удирдлага алдаа гарагснаас манай тамирчин жиндээ орж чадсангүй !!!!!!!???!!??!!? Анх удаа хүнд жингийн тамирчин Баянөлгий аймгаас орж байна хэдий казак ч гэсэн Монголын нэр гардаг гэдгийг ойлгоосой билээ. Боксын холбооны удирдлага уучлалт гуйхыг шаардаж байна

2  |  0
Top