Боксын ДАШТ: Эхний өдөр манай баг 1 ялалт, 2 ялагдалтай

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

Сонирхогчдын боксын ДАШТ энэ сарын 1-14-нд Узбекистаны Ташкент хотод үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Өчигдөр эхний өдрийн тулаанууд явагдсан. Эхний өдрийн дараах байдлаар БНСУ-ын баг гурван тамирчин, Монгол, Туркменистан, Беларусь, Эсватинигаас хоёр, ӨАБНУ, Хойд Македони, Палестин, Энэтхэг, Сьерра-Леон, Тайланд, Афганистан, Хорват, АНЭУ, Ботсван, Япон, Хонконг, Пуэрто-Рико, Гана, Тайвань, Болгар, Азербайжан, Молдав, Нигери, Индонез, Зимбабве, Марокко, Грек, Герман, Фижи, Франц, Бурунди, Словени, Тонга улсууд тус бүр нэг боксчноо алдсан байна.

Манай хүнд жингийн тамирчин Х.Бекнур Боснийн Босняктай таарсан ч мөрний гэмтлийн улмаас рингэнд гараагүй. Х.Энх-Амар 57 кг-д 2019 оны Балканы орнуудын аварга, 2022 оны Газрын дундад тэнгисийн орнуудын наадмын аварга, Токио олимпын наадмын оролцогч Туркийн Батухан Чифтчид шүүгчдийн саналаар 1:4 ялагдлаа.

Харин 60 кг-д ОУХМ Т.Энхтөр Палестины ANAS SLEIMAN RIHAB-ыг 5:0 ялт давуу ялав. Дараагийн тойрогт 3-нд Доминиканы боксчин, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт де Ла Крузтэй өрсөлдөнө.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(217.148.140.119) 2023 оны 05 сарын 04

Энэ удаа манайханаас харах боксчин байхгүй..бүгд нүдүүлээд дуусна..өөдтэй юм нэгч байхгүй цаашдаа яахаа ярилцан биз

0  |  0
ард Самбуу(103.242.47.142) 2023 оны 05 сарын 03

Нямбулайн солихгүй бол манай тамирчдаас нэгч меальгүй ирнэ гэлэг нь тодорхой Ганц аварга болох хүнээ хөөгөөд явуулчихсан Бадар -Ууган Сэрдагва нар өөрөөс нь илүү гарчихаад байгаа болохоор хавчиж байгаад гаргасан гэдэг нь тодорхой Тамирчид нь хүртэл ийм болсон нийгэмд бид нар ажииллаж байна шүүдээ

1  |  0
үнэн(103.229.121.152) 2023 оны 05 сарын 03

”Энх-Амар хүндээр зодуулж арай гэж нэг юм нам унчилгүй тэсэж дуусгалаа” ”Энхтөр жингийнхээ хамгийн сул боксчин Палесинтай энэ тэнцүү тоглож хожлоо” гээд үнэнийг нь хэлчих сэтгүүлч хүн энэ тэр байдаггүй юмуу. Дандаа худлаа” мундаг байлаа” Амжилт” гэж хуцсаар байгаад наад бокс чинь авах юмгүй сул дорой болчихлоошт

2  |  0
Top