Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.

Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр манай ганц тамирчин рингэнд гарлаа.

Эрэгтэй 63.5 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг эхний тулаанаа Австралийн MCCHLERY MAXIMILIAN-тай хийж, шүүгчдийн саналаар 5:0 илт давуу яллаа.
Шүүгчид 30:27, 30:27, 30:26, 30:27, 30:27 оноо өгсөн байна.

Дараагийн тойрогт Камеруны Oumarou Mohamed-тай тулалдах болно.




Сэтгэгдэл ( 0 )