У.Кремлев: Боксын дэлхийн аваргууд 1 сая ам.доллар авдаг болно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна. Энэ ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслаад эх орондоо харих юм.

Тэгвэл энэ өндөр шагнал улам нэмэгдэхээр болжээ. Олон улсын боксын холбооны (IBA) ерөнхийлөгч Умар Кремлев энэ талаар мэдэгдэл хийлээ.

Умар “Бидний зорилго бол боксчдод боксын спортынхоо ачаар мөнгө авдаг байх боломжийг олгох. Шагналын сан болгоноос 10 хувийг нь дасгалжуулагч нарт шилжүүлнэ. 2025 оны дэлхийн аваргын тэмцээнээс эхлэн аваргууд 400 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Харин 2027 оны ДАШТ-ээс жин тус бүрийн аваргууд нэг сая ам.доллар авах болно. Мөнгөн медальтнууд 500 мянга, хүрэл медальтнууд 250 мянган ам.долларын шагналтай” гэж мэдэгдлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top