“Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадамд Монгол Улсаас СУИС-ийн Сонгодог урлагийн тэнхимийн дуурийн дуулаачийн 4-р дамжааны оюутан Б.Заяат оролцлоо.
Тэрбээр уралдааны болзол ёсоор Кремлийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн хоёр удаа гарсан юм.
Соёлын тэргүүний ажилтан В.Бүрэнжаргал, МУГЖ М.Болд, концертмейстер Б.Өнөмаа нарын шавь Б.Заяат нь “Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн V наадмын финалд оролцсон 15 орны 15 шилдэг дуучдаас шалгарч, Гуравдугаар байрыг эзэллээ.
22 настай оюутан залуу алдарт “Эх, дороги” дууг дуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )