Боксын ДАШТ: Т.Энхтөр Доминиканы тамирчинд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.

Өнөөдөр манай хоёр тамирчин өрсөлдөхөөс эхлээд 60 кг-ын жингийн Т.Энхтөр гарч ирлээ. ОУХМ Т.Энхтөр эхний тойрогт Палестины ANAS SLEIMAN RIHAB-ыг 5:0 ялсан. Харин өнөөдрийн өрсөлдөгч нь Доминиканы боксчин, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт Де Ла Круз байлаа.

Ла Круз зүүн талтай, задгай өрөлттэй тамирчин байв. Эхний үе Т.Энхтөр дайрч, хашир туршлагатай Де Ла Круз хамгаалан, сөрөг довтолсоор өнгөрлөө. 10:9 өрсөлдөгч тал тэргүүлжээ. Доминикан тамирчин баруун хатгаж, зүүн хойноос цохиод зайгаа барина. Зүүн гар нь тун хүчтэй ажээ. Тулаан ижилхэн өрнөж, энэ үед 20:18 Де Ла Круз тэргүүлэв. Шийдвэрлэх гуравдугаар үед дайрахгүй бол ялахгүй болсон ч манай тамирчны хөл зогсож, хөдөлгөөн удааширсаар 0:5 шүүгчдийн саналаар ялагдлаа.

18:00 цагаас О.Бямба-эрдэнэ Францын тамирчин Траоре Макантай "Б" рингэн дээр тулалдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top