Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болж байна. Энэ ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслаад эх орондоо харих юм. Манай арван боксчин ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр /Узбекстан/, дасгалжуулагч Б. Эрдэнэбаяр, Ц. Даваацэрэн нарын удирдлага дор оролцож байгаа.
Өчигдөр 54 кг-д ОУХМ Д.Ганболд Туркийн Enver Muzaffer-тэй тулалдаж, 3:2 харьцаатай ялагдал хүлээлээ.
Өнөөдөр 67 кг-ын жинд Б.Мишээлт Армены MADOYAN GURGEN-тэй өрсөлдөнө.
75 кг-д Ж.Отгонжаргал Кубын Yoenli Feliciano Hernández Martínez-тай тулалдана.
51 кг-д Х.Энхмандах Испанийн Martín Molina Salvador-тай өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )