Боксын ДАШТ: Монголын ХОЁР боксчин үлдлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.

Өнөөдөр 13 жин тус бүрийн урьдчилсан тулаанууд өндөрлөнө. Хагас шигшээ тоглолтууд 12-нд явагдаж, финалын тулаанууд 13, 14-нд болно.

Өчигдөр манай гурван боксчин рингэнд гарсан.
 


51 кг-д Х.Энхмандах Испанийн Мартин Молинатай өрсөлдөж, 0:5 ялагдлаа. Бүх шүүгч 28:29 испани тамирчинд ялалт өгчээ.
 

67 кг-ын жинд Б.Мишээлт Армены MADOYAN GURGEN-тэй өрсөлдөн, 4:3 ялж, дараагийн шатанд Венесуэлийн тамирчинтай тулалдах боллоо.

75 кг-д Ж.Отгонжаргал 2021 оны дэлхийн аварга Кубын Мартинез Хернандезтай тулалдаж, 0:5 ялагдав.

Ийнхүү манай арван тамирчнаас хоёр нь шөвгийн наймд шалгаран үлдээд байна.

Өнөөдөр Б.Мишээлт мэргэжлийн дэвжээнд тулалдаж байсан Венесуэлийн Кристиан Паласиотой өрсөлдөх юм.

63.5 кг-д Б.Чинзориг Кубын алдарт Ласаро Альварестай туладах болно. Ласаро бол олимпын 3 хүрэл медальтай, дэлхийн 3 удаагийн аварга, Панамерикийн 3 удаагийн аварга тамирчин. Гэхдээ олимп, дэлхийн медалиа 56, 57, 60 кг-ын жинд авч байсан. Хагас мэргэжлийн лигт хүч сорьж байсан. Сонирхогчдын бокст 198 тулалдаж, 170 ялсан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонирхогч (122.201.24.238) 2023 оны 05 сарын 11

ЧИНЗОО ялсаан хурай > олимп гурван медаль . дэлхийн гурван удаагийн аврага Куба боксчинг 4-1 илтэд илүүрхэн хожлоо. хурай

3  |  0
Зочин(66.181.161.200) 2023 оны 05 сарын 10

Амжилт!

0  |  0
Top