2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан.
Зөвшөөрлийн тухай хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг уг хуульд тусгасан.
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох асуудлыг уг хуулиар зохицуулах болсон.
Иймд эдгээр хуулиуд батлагдахаас өмнө зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулж байсан “Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” баталсан Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 84 дүгээр тогтоол, “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам” баталсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 329 дүгээр тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Сэтгэгдэл ( 0 )