ЧИНГЭЛТЭЙ | Ахмад волейболчдын олон улсын тэмцээн болж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Бие тамир спорт хороо, Ахмад хороо, Буриад улсын “Буряад үнэн” МВХ-ний ахмадын зөвлөл хамтран Буриад улс байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж ахмад волейболчдын дунд олон улсын тэмцээн зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллаагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа, Ахмадын волейболын хорооны дарга Т.Цэцэгдэлгэр, Монголын волейболын холбооны Ахмадын зөвлөлийн дарга, ОУХМ А.Раднаа, Монгол Улстай хамтын ажиллагааны сайд Чирипов Даба-Жалсанов Шагжиевич, “Буряад үнэн” хэвлэлийн газрын захирал, ерөнхий редактор Болотов Даши-Доржиев Найманович болон албаны хүмүүс оролцлоо.

Чингэлтэй дүүрэг нь Буриад улсын Советский дүүрэгтэй 2015 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top