Дуурь, бүжгийн эрдмийн театр (ДБЭТ)-ын концертмейстер, Монголын анхны эмэгтэй удирдаач Туулайхүүгийн Гэрэлцэцэг энэ сарын 25-нд Буриадын Дуурь, бүжгийн театрт “Дон Кихот” балетад удирдаачаар ажиллах болжээ.
Хоёр орны Дуурийн театр хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд манай удирдаач Буриадад зочилж байгаа нь энэ.
Туулайхүүгийн Гэрэлцэцэгийг буриад үзэгчид сайн мэднэ. Тэрээр Монголынхоо тайзан дээр ч Дон Кихотыг удирдаж байсан.
Т.Гэрэлцэцэг Улаанбаатарыг Хөгжим, бүжгийн коллежийг (Төгөлдөр хуур, 1988-2000) төгссөн. 2002-2007 онд Монгол Улсын консерваторыг мөн төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн.
1997 оноос ДБЭТ-т балетын концертмейстерээр ажилласан. 2012-2016 онуудад СУИС-д удирдаачаар суралцсан. Ийнхүү аавынхаа мэргэжлийг өвлөн авч, удирдаачаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )