Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт нутгаар 2023 оны тавдугаар сарын 19, 20-ны өдөр хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-30 метр секунд хүрч ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдэл болж, тус аймгийн ард иргэд, малчид сэтгэл санаа, эд материалын ихээхэн хохирол амсаад байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас урьдчилсан байдлаар Хэнтий аймгийн 15, Сүхбаатар аймгийн бүх сумдын цахилгаан, эрчим хүч тасарч, үүрэн телефоны төхөөрөмжүүд гэмтэж, 93 гэр, 14 барилга байгууламж, 34 орон сууц, барилга байгууламжийн дээвэр, 81 хашаа, 120,6 мянган мал, 21 өндөр хүчдэлийн шон унаж, 30-аад автомашины цонх хагарч Түмэнцогт сумын холбооны цамхаг нурж дахин ашиглах боломжгүй болоод байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээр Хэнтий аймгийн хэмжээнд 107,680 толгой, Сүхбаатар аймгийн хэмжээнд 156,741 толгой нийт 264,4 мянган мал хорогдсон байна.
- Иймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид аюулд нэрвэгдсэн малчид, ард иргэдэд үзүүлж буй хандивын үйл ажиллагаанд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Байгалийн гамшигт нэрвэгдэж хохирол амссан малчдадаа туслахыг нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэддээ уриалж байна.
- Мал эмнэлгийн ерөнхий газраас байгалийн онц гамшигт үзэгдэл болсон Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газартай яаралтай цахим хурал зохион байгуулж, цасан болон шороон шуурганы улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах арга хэмжээнд нэн шаардлагатай байгаа асуудлыг судлан нэг удаагийн халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн суперкилл, хайкоп бодис, ариутгалын спирт /денатурат/ зэрэг нийт 17.8 сая төгрөгийн бодис хэрэглэгдэхүүн хуваарилан хүргүүлж, зэрэгцээ аймаг, сумдад ажиллах шатахуун, томилолтын 20 гаруй сая нийт 40.0 орчим сая төгрөгийн яаралтай санхүүжилт олгож дэмжлэг үзүүллээ.
- ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлыг орон даяар зохион байгуулан ажиллаж байна.
- Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Эрчим хүчний яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газрын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
- Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр,
- Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо.
Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )