Монгол, Япон хоёр улсын хооронд палеонтологийн судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулан хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн гавьяаг үнэлэн ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профссор Х.Цогтбаатарт Япон улсын Гадаад хэргийн сайдын ӨРГӨМЖЛӨЛ гардууллаа.
Өргөмжлөлийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд КОБАЯШИ Хироюки гардуулав.
ӨРГӨМЖЛӨЛ
Хишигжавын Цогтбаатар Танаа
Япон Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлснээр Япон улс болон гадаадын улс орнууд хоорондын найрамдалт найрсаг харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Таны гавьяа зүтгэлийг гүнээ хүндэтгэн энэхүү өргөмжлөлийг гардуулав
2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Япон Улсын Гадаад хэргийн сайд
ХАЯШИ Ёшимаса
Сэтгэгдэл ( 0 )