ШУА | Судалгаа, бизнесийн салбарт энтрепренер хандлага төлөвшүүлнэ

2023 оны 03 сарын 15

ШУА-иас санаачлан  хэрэгжүүлж буй  “Энтрепренер судлаач”  үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу Мастеркласс сургалт өнөөдөр /2023.03.15/ эхэллээ.    

Мастерклассын эхний сургалтыг “Инновац ба Энтрепренершип” сэдвээр СЭЗИС-ийн дэд профессор, доктор Г. Батхуяг багш орлоо. Мастерклассын эхний 40 цагийн сургалтаар судалгааны болон бизнесийн салбарынханд нийтлэг, суурь түвшний мэдлэгийг олгож энтрепренер хандлага төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд дараагийн 40, 40 цагийн сургалтыг бизнесийн болон судалгааны гэж ангилан дадлага, воркшоп хосолсон хэлбэрээр явуулж нийт 120 цагийн мастеркласс зохион байгуулах юм.

Хөтөлбөрийн эхний үе шат 2023 оны тавдугаар сарын 29 хүртэл хэрэгжиж дууссанаар технологи зүгшрүүлэлт, судалгаа хөгжүүлэлтийн буюу хоёрдугаар үе шат эхэлнэ. Хөтөлбөр нийт 3 үе шаттайгаар үргэлжилж 2024 оны тавдугаар сард хэрэгжиж дуусахаар төлөвлөгдөөд байгаа юм.

“Энтрепренер судлаач” хөтөлбөр нь эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлэх,  нөгөө талаас бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд судалгааны арга зүй, технологи хөгжүүлэлтийн талаар мэдлэг олгох 2 талын ач холбогдолтой юм.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top