ЦЕГ: 532 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 29.629, мөрдөн байцаалтын 3.279 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад 532 хэргийг хүргүүлжээ.

Үүнээс, хүний амьд явах эрхийн эсрэг 5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 217, өмчлөх эрхийн эсрэг 253, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, хүрээлэн байгаа орчны эсрэг 15, хүүхдийн эсрэг 1, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 16, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 4, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 1, эдийн засгийн гэмт хэрэг 2, цэргийн албаны эсрэг 1 хэрэг тус тус байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top