“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-д Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны 25 өрх хамрагдаж Модуль хайрцаг ашиглан компост бордоо хийж сурсан байна.
Төслийг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японыг ивээх сан, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байна.
"НОГООН ХОРОО" өдөрлөгөөр бордоо хийхийн ач холбогдол, үр дүн, хэрхэн хийх тухай төслийн багийнхан танилцуулга мэдээлэл хийв. Гэрийн нөхцөлд бордоо хийх хүсэлтэй 3-р хорооны 10 иргэнд хайрцаг гардуулж, хамгийн сайн бордоо хийсэн 8 иргэнийг шагнаж урамшуулав.
Дүүргийн 3-р хороонд 2022 оны 5 сараас энэхүү төсөл хэрэгжиж 1 жилийн үр дүнгээ дүгнэн туршлага хуваалцсан юм. Жишээ нь 3-5 ам бүлтэй өрхөөс өдөрт 200г-400г хүнсний хаягдал гардаг гэж үзвэл жилдээ 73кг-146кг хаягдлыг ашиглан бордоо хийж 1тн825 -с 3тн 650кг хогийг ачиж тээвэрлэх зардал хэмнэж болно. Мөн 2022 оны 10 сараас дунд түвшинд 80-р цэцэрлэгт төслийг хэрэгжүүлж хүүхдийн хоол хүнсний хаягдлаар бордоо хийн амжилттай хэрэгжүүлж байна. Тухайн цэцэрлэг хашаандаа хавар болгон хүнсний ногоо тариалдаг бөгөөд энэхүү бордоогоо ашиглан хөрсөө бэлтгэж байгаагаа өдөрлөгийн үеэр хэлсэн юм.
Сургалтын агуулга:
-Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн товч танилцуулга
-Хүнсний хог хаягдал гэж юу вэ? Хүнсний хог хаягдлыг булах нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ?
-Жижиг түвшний туршилтын төслийн танилцуулга: Хайрцаг ашиглан өрхөөс гарч буй хүнсний хаягдлаар компост бордоо хийх аргачлал
-Модуль хайрцаг ашиглан хүнсний хаягдлаар компост бордоо хийх аргачлал гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )