Шивээхүрэн-Сэхээ боомтыг Хятадын Сэхээ боомттой холбож байна

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 26

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд хилийн 14 боомтыг хатуу хучилттай авто зам, төмөр замаар холбож, боомтуудын дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх зорилт тавьсан.

Энэ ажлын хүрээнд Монголын төмөр зам ТӨХК Шивээхүрэн-Сэхээ боомтыг Хятадын Сэхээ боомттой 7,1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч тавдугаар сард эхэлж, төлөвлөгөө ёсоор ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Боомт нь нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top