ДОРНЫН ЗУРХАЙ: Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөхөд тохиромжгүй

2023 оны 09 сарын 23

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.23, Бямба гараг
  • Билгийн тооллын: 8
  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 06.40-18.50
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Ус

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Модон хохимой өдөр. Намрын хугас дунд (16ц 21м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top