Төмөр замын аюулгүй байдлын Олон Улсын жишиг стандарт нэвтрүүлэх туршлага судална

2023 оны 09 сарын 19

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд өнөөдөр АНУ-ын Холбооны Төмөр Замын Захиргааны Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Барбара К.Барр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр АНУ-ын Холбооны Төмөр замын Захиргаанаас өөрийн байгууллагын Аюулгүй байдлын албаны мэргэжлийн чиг үүрэг, хариуцлага, аюулгүй байдлын хяналт шалгалтууд болон хяналт шалгалтыг хаана хэрхэн хийхийг шийдэх эрсдэлийн үнэлгээ, төмөр замын зохицуулалтын процесс сэдвээр танилцуулга хийлээ.

Ерөнхий инженер Т.Батзориг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төмөр замын бүтээн байгуулалт, суурь бүтэц ашиглалт, тээвэр зохион байгуулалт, төмөр замын аюулгүй ажиллагааны талаар төлөөлөгчдөд танилцуулж, цаашид туршлага солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дашрамд дурдахад, АНУ-ын Холбооны Төмөр Замын Захиргааны төлөөлөгчид энэ сарын 18-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын төмөр замын салбарын төлөөллүүдийг хамруулсан "Төмөр замын аюулгүй байдал, судалгаа" сэдэвт семинарыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад "Монголын төмөр зам" ТӨХК-ийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж, туршлага судлав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top