ЗТХЯ | Гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

2023 оны 06 сарын 29

Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөрт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч Э.Бадамсүрэн тэнцэж, хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт  хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойш 21 жилд төрийн болон хувийн хэвшлийн 400 албан хаагчийг Японы их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт сургаж, манай улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулжээ.

Гурван талт гэрээнд гарын үсэг зурснаар тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төрийн албан хаагч, түүний ажиллаж байгаа төрийн байгууллагын эрх үүргийг тодорхойлж, JDS хөтөлбөрийн зүгээс сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлж, хяналт тавих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top