Улсын хэмжээнд 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна

2024 оны 01 сарын 11

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.

Манай улсад 2023 оны есдүгээр сарын байдлаар нийт 709 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол арванхоёрдугаар сарын байдлаар 1061 болж өссөн үзүүлэлттэй байна. Энэ тоог 2026 он гэхэд 20 мянга, 2030 он гэхэд 30 мянгад хүргэж, цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх дээрх арга хэмжээний төлөвлөгөөг хуралдаанаар дэмжиж, баталлаа. Мөн төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан автомашин цэнэглэх станцуудыг олшруулж, Улаанбаатар хотын хэмжээнд 25 байршилд цэнэглэх станц байгуулахаар боллоо.

Цаашид Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээндээ ашигладаг суудлын машины 60 хувь, хот суурин газрын нийтийн тээвэр, шуудан хүргэлт, хүнс, бараа түгээх зэрэг үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн 70 хувь, иргэдийн 5 хувь нь цахилгаан машинтай болж, улмаар 2026 он гэхэд 20.000 цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн холбогдох тооцоо, судалгааг гаргаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top