Авто замын байгууламжуудад хяналт шалгалт хийлээ

2023 оны 10 сарын 26

2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто зам, Хэрлэн голын 216 у/м төмөрбетон гүүр, Чойбалсан-Баян-Уул А21 дугаартай хайрган хучилттай авто замын болон Улз голын 164 /м төмөрбетон гүүрийн ашиглалт, засвар арчлалтын ажилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж холбогдох арга хэмжээ авч ажиллав.

Мөн Дашбалбар сумын нутагт орших Улааны ордоос төмөр замын Баянтүмэн өртөөгийн Гаалийн хяналтын бүс хүртэлх 127 км авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажил, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа Дорнод аймгийн Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх 50 км авто замын 1-р багцын 24 км, 2-р багцын 26 км авто замын барилга угсралтын ажилд хяналт шалгалтыг гүйцэтгэж, илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг өгч, зөвлөх үйлчилгээний ажил болон цаашид анхаарах асуудлаар заавар зөвлөгөөг өгч ажиллав.

Өнөөдөр Дорнод аймгийн Авто замын сан, төвийн зам дээр ажиллахаар төлөвлөж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top