Орон нутгийн замын цас цэвэрлэх ажил үргэлжилж байна

2023 оны 11 сарын 06

2023 оны арваннэгдүгээр сарын 06 ны өдрийн 15:20 цагийн байдлаарх авто замын арчлалтын мэдээг хүргэе


1. Олон улс, улсын чанартай А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 100км-ээс 140км-ын хооронд зорчих хэсэгт нягтарсан цасыг авто ачигчаар хусаж цэвэрлэх, хөвөөний сийрэг цасыг МАЗ-аар хусаж цэвэрлэх, цас хайлуулах бодис цацах зэрэг ажлуудыг ИТА-2, үйлчилгээний машины жолооч-2, технологийн зориулалттай машин механизмын жолооч-2, замчин-8 нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байна. /“Багануур АЗЗА” ТӨХК/

2. А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын 13-14,19-22,23-29 км-н зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдерээр хусаж бодис цацах ажил хийгдэж байна. /“Төв АЗЗА” ТӨХК/

3. А0101 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн  авто замын 30-45км-н хооронд халтиргаа гулгаа үүссэн хэсэгт давс, элс хайрганы хольц цацах ажил хийгдэж байна. “Налайх АЗЗА” ТӨХК/

4. А0201 дугаартай Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 57-58, 60-61 км-т зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг ачигчаар шуух ажил хийгдэж байна. Тэнгэр бүүдгэр, явган шуургатай байна. /"Төв АЗЗА" ТӨХК/

Эх сурвалж: “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top