Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг шинэчиллээ.
“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд Ли Шяопөн нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийн үр дүнд:
-Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтэд улирал бүр олгодог С зөвшөөрлийн хугацааг 120 хоног болгож уртасгав.
-Хоёр улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх үүднээс тээвэрлэлтийн баримт бичгийг цахимжуулах нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцов.
-Монголын тээвэрчид гуравдагч хөрш рүү, тодруулбал Киргизстан, Таджикстан зэрэг дундад азийн орон руу авто тээврээр мах экспортлох, жимс жимсгэнэ импортлох шинэ гарцыг бий болголоо.
-Ачаа тээвэрт AGV шинэ тээврийн төрөл, шинэ технологийг нэвтрүүлэхэд саадгүй болгов.
-Хоёр улсын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт нэмэгдэх нөхцөл бүрдлээ. Монгол Хятад болон гуравдагч улстай хийх гадаад худалдаа өргөжих боломж бүрдэв.
Сэтгэгдэл ( 0 )