ХХААХҮ-ийн сайдад “Хүүхдийн хоол” чуулганаас талархал илэрхийлэв

2023 оны 07 сарын 10

“Хүүхдийн хоол” үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд талархал илэрхийллээ.  

Монгол Улс Алсын хараа- 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт "Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч хөрвөх чадвартай, оюунлаг бүтээлч иргэнтэй улс болж хөгжинө” гэсэн зорилго тавьсан бол

Нэгдсэн Үндэсний байгууллагаас зарласан Тогтвортой хөгжлийн зорилгод:

 -Өлсгөлөнг зогсоох
 -Эрүүл мэндийг дэмжих
 -Чанартай боловсролыг дэмжих гэсэн үндсэн 3 том зорилго бий.

Дэлхий нийтийн болон манай улсын бодлогод тусгалаа олсон эдгээр зорилтыг хангахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг зохион байгуулж,  хот,  хөдөө, орон нутгийн 1500 орчим төлөөлөгч оролцож боловсролын орчин дахь хүүхдийн хоол гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцэж, зөвлөмж гаргасан юм.

Боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд суралцаж байгаа юм. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал болох эрүүл мэнд, хоол шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж, гаргасан зөвлөмжид:

 

  1. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр:
  • Ерөнхий боловсролын сургуулийн дотор орчинд үндэсний үйлдвэрлэлийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нөхцлийг бүрдүүлж, үйлдвэрлэгч сургуулийн хооронд гэрээ багйуулан ажиллах,
  • Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах,
  • Хүүхдийн өсөлт хөгжлийг бүртгэж, хянах мэдээлийн нэгдсэн системтэй болох,
  1. Хүнсний хангамж, худалдан авалт, нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох чиглэлээр:
  • Хүнсний хангамжид хагас боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүн, бэлдэц нийлүүлэх хангамжийн төвийг нийслэл, аймаг, орон нутгийн түвшинд байгуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх,
  • Хүүхдийн хоол үйлдвэрлэлд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлдэц нийлүүлж буй хүнс үйлдвэрлэгчдэд татвар, зээлийн хөнгөлөлтийн бодлогоор дэмжих,

       3. Мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, хангах, чадавхжуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр:

 

  • Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад хоол зүйч мэргэжлээр суралцагчид сурлагын амжилттай нь уялдуулан тэтгэлэг олгох асуудлыг судалж шийдвэрлэх, хоолзүйчдийг давтан сургалтад хамруулж, хоолзүйч багш бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх,

 

  1. Хоол, шим тэжээл, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр:
  • Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, хийх зөв зохистой хооллолтын цагийг нэмэгдүүлэх, үдийн хоол хөтөлбөртэй уялдуулах,
  • “Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс”-ний зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүл мэнд, хоол, хүнсний зөв зохистой хэрэглээний талаарх мэдээлэл, нэвтрүүлэг, контентын агуулга нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн байхад хяналт тавих зэрэг шийдлүүдийг тусгасан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top