Баяр наадмын нээлтийг 3000 орчим жуулчин үзэж сонирхжээ

2023 оны 07 сарын 12


Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өчигдөр /2023.07.11/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхож, наадамчин олонд баяр наадмын мэнд дэвшүүллээ.


Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын өмнө “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор Эдийн засгийн чуулганыг амжилттай зохион байгуулж, гадаадын 500 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Энэ жилийн баяр наадмын нээлтийн ажиллагааг 3000 орчим жуулчин үзэж сонирхон, гадаадын 10 орчим байгууллагын 40 гаруй сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин сурвалжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top