Аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. 

Долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амласан бол аварга О.Хангай Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуягийг амлалаа.

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбатыг амлаж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар туналаа. 


ДОЛООГИЙН ДАВАА 
 

  1. Н.Батсуурь (Дая.а)  -  Ц.Содномдорж (У.ар)
  2. О.Хангай (У.ав) - Г.Ганхуяг (А.а)
  3. М.Бадарч (У.г) - С.Сүхбат (А.х.а)
  4. Б.Пүрэвсайхан (У.з) - Ц.Бямба-Отгон (У.х)

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болор(124.158.70.127) 2023 оны 07 сарын 13

УИХ-ын дарга хар шил зүүж буруутлаа.

0  |  0
Top