Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна.
Хүчит бөхийн барилдааны долоогийн давааны төгсгөлд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нар үндсэн цагт хаялцаагүй тул Үндэсний бөхийн барилдааны дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу шийдвэрлэж, Н.Батсуурийг идэвхтэй барилдсанд тооцож, давуулах шийдвэрийг Хөлийн цэц гаргалаа.
Арслан Ц.Содномдорж шийдвэрийн тухайд "Дүрэм бол дүрэм, олонхийн саналаараа шийдлээ гэж байна. Уг нь наадамчин олноо хүндлээд, залуу хүмүүс харгүй сайхан барилдаад хаялцчихсан бол сайхан байлаа. Зах дээр эхний сэрүү барьцаас нэлээд түрж гаргасныг үндсэндээ идэвхгүй гэж үзсэн. Барьцан дээрээс би идэвхгүй барилдаагүй. Аварга бол ерөнхийдөө барьцаа задалж барилдсан" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 5 )