Дааганы шүдэлгээ, сэрвээний өндрийг хэмжиж байна

2023 оны 07 сарын 12

Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын даага насны хурдан морьдын уралдаанаар үргэлжилж байна.

Одоо Хүй 7 худагт уралдаанд оролцуулахаар бүртгүүлсэн даага насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжих үйл явц үргэлжилж байна.

Хэмжилтийн үйл явцыг орон даяар шууд дамжуулж байгаа бөгөөд стандартад тэнцсэн даага насны морьд гарааны зурхай руу хөдөлнө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top