Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.
Долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амласан бол аварга О.Хангай Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуягийг амласан.
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбатыг амлаж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар тунан барилдаж байна.
Долоогийн давааны эхэнд Улсын гарьд М.Бадарч аймгийн хурц арслан С.Сүхбатаар долоо давж, Төрийн их баяр наадмын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.
ДОЛООГИЙН ДАВАА
Сэтгэгдэл ( 1 )
Бадарч сайн бөх Оюунболд саад хийж байсан юм Оюунболд бол дээр үеийн Хадбаатар л байхгүй юу Увсынхан оролдсоор байгаад бүх насаар нь барилдах эрхгүй болгож чадсан ХэрэвБаянмөнх Хадбаатарыг хүүхэн хүчиндүүлсэн хэргээр шоронд явбуулаагүй бол юун 10 түрүүлэх,2 түрүүтэйл үлдэх байсан юм