“Монполимет” өрөө барагдуулж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 398.7 тэрбум төгрөг болов

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орчин үеийн дэвшилтэт, эко технолоиудыг нэвтрүүлэх, жилийн 1,000,000 тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэр байгуулах “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг олгосон.

Тус төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд “Монполимет” ХХК нь зээлийн өр төлбөрөө 2023 оны наймдугаар сарын 21-нд бүрэн төлж барагдууллаа.


Ингэснээр Хөгжлийн банкны эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 21-ний байдлаар 398.7 тэрбум төгрөгт хүрлээ гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.191.194) 2023 оны 08 сарын 25

ӨӨрөө юм хийдэггүй хүмүүс хүнийг их шүүмжилдэг гэдэг үнэн байхаа

0  |  0
Зочин(202.55.191.194) 2023 оны 08 сарын 25

Ажил хийж байгаа нэгнийгээ дэмжихгүй юмаа гэхэд доромжилэхгүйгээр байгаа ч соёлгүй нөхөр байна шүү та

0  |  0
Зочин(202.55.191.194) 2023 оны 08 сарын 25

Зээлээ төлсөн нь бусад тэнэгүүдэд үлгэр жишээ болж байна шүү дээ

0  |  0
Зочин(202.55.191.194) 2023 оны 08 сарын 25

Zeeleeree um hiisen humuus ergeed zeelee ingej toldog baigui uy Garamjab emegtei hun gesen ooriin daichin chanaraa haruulj bna Tegehed Choijilsuren yaj bna ter zeelee tolson uu asuudaa

0  |  0
иргэн(66.181.181.164) 2023 оны 08 сарын 22

зээл авсан болгон төлөх үүрэгтэй. Гавьяа байгуулчихсан юм шиг зарлах хэрэггүй.

0  |  0
Top